top of page

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

БМИҮЗ лого.png

Магадлан итгэжмлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм. Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна. /Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл. www.mncea.edu.mn/

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Монгол улсын хууль эрх зүйн орчин, Олон улсын ISO21001:2018 стандарт, бусад холбогдох стандартуудыг мөрдлөг болгон Үндэсний болон Олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар өөрийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг баталгаажуулан чанарыг тасралтгүй сайжруулж байна. Ийнхүү чанарыг баталгаажуулах нь суралцагч, ажил олгогч, ажилтан болон бусад талуудын шаардлагад бүрэн нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсролыг олгох үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд 1999 онд амжилттай орж Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, 2004 онд хоёр дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэл, 2018 онд гурав дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэлүүдэд тус тус амжилттай орж их сургуулийн статус, үйл ажиллагаагаа баталгаажуулсан.

Энэ хичээлийн жилд бид хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Сургалтын хөтөлбөрүүдээс гадаад хэлний орчуулагч, олон улсын харилцаа, маркетинг, эдийн засаг, сэтгүүл зүй, програм хангамж мэргэжлийн хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгсэн бөгөөд бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, худалдаа, аялал жуулчлал, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг хөтөлбөрүүд АНУ-ын Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

Магадлан итгэмжлэл нь байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүнэлт өгөх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох дэмжлэг болохоос гадна, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан хөтөлбөр, кредит цагийг хүлээн зөвшөөрөх, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх зэрэг ач холбогдолтой.

Байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ

BMIUZ.jpg
ACBSP 2013.jpg

БМИҮЗ-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

Хөтөлбөрүүд
Индекс
Олон улсын харилцаа
D031202
Сэтгүүл зүй
D032101
Маркетинг
D041401
Програм хангамж
D061302
Эдийн засаг
D031101
Гадаад хэлний орчуулга (Англи)
D023101
Гадаад хэлний орчуулга (Хятад)
D023101

Олон улсад ACBSP-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

Хөтөлбөрүүд
Индекс
Бизнесийн удирдлага
D041301
Менежмент
D041302
Худалдаа
D041601
Маркетинг
D041401
Аялал жуулчлалын менежмент
D041304
Санхүү
D041201
Нягтлан бодох бүртгэл
D041101
ACBSP.jpg
bottom of page